Социалист реализм ба коммунист ширтэлт
Социалист реализм гэдэг нь Зөвлөлт Холбоот Улсын (бидний мэдэх социалист Орос улс) үндсэн урлагийн чиглэл байсан. Энэ нь 1932 оноос албан ёсоор үүсч зөвхөн ЗХУ-д биш, социализм бүтээх гэж оролдож байсан Хятад, Монгол улсуудад ч үндсэн урлагийн чиг болон хөгжих болсон. Гол таних тэмдэг нь мэдээж коммунист итгэл үнэмшлийг илэрхийлж, ажилчин ангийн цэцэглэн хөгжиж байгааг дүрслэхэд оршиж байлаа.
Соц реализм нь өөрийн онцлог дүрслэл илэрхийлэмжтэй. Хараад шууд санаа нь ойлгогдох санаагаа илт илэрхийлэх чанартай. Мөн ямарваа нэгэн олонлог, далд утга, тайлал агуулдаггүй байсан. Ажилчин ангийг зураглалдаа түлхүү ашиглаж байгаа нь илт. Энэ нь Ленин, Сталины үеээс баримталж байсан: “намын зохиолчид л байх болно”, “соёлтой” супер зүйл хэрэггүй, энгийн ажилчдын сайн сайхныг л илэрхийлэх зорилготой идеологийн суурь дээр суурилж байсан.
Цаашлаад дээд гэх зиндааг устгаж, класс ангигүй байхыг сурталдаж байгаа ч, артынхаа хувьд цэвэр класс анги давхарга дээр суурилсан үзэл сурталтай. Нэг талаараа мөн авторитарь реализм юм. Өөрөөр хэлбэл ахисан түвшний пропаганда.
Соц реализм нь кино урлагруу түлхүү орж байсан. Цаашид сонирхвол Хятад, Орос, Монгол кино үзэж номлолыг нь харьцуулж харах нь сонирхолтой байдаг шүү. Мөн гол дүрд нь ямар нэгэн цуцашгүй ажилтанг дүрслэнэ. Жишээ нь Хөхөө гэрлэх дөхлөөгийн (1962) Хөхөө нь ажлын төлөө төрсөн, өөдрөг мятрашгүй нэгэн.
Энэхүү жижиг бичвэртээ гол нь соц реализмын гайхамшигт алсыг ширтэлтийг оруулахыг хүслээ. Танд Ленин юмуу Сталины хөшөөг төсөөлдөө гэвэл, тэдний цэх зогсож алсыг ширтэж байгаа байдал нь шууд нүдэнд төсөөлөгдөх байх. Тэдний тэрхүү харц нь юу илэрхийлж байгаа вэ гэхээр:
Ухаалагаар, ойр байгаа ирээдүйрүү ширтэх.. Ирээдүй бидний мэдэлд байгаа гэх итгэл төрүүлэх зорилготой. Одоо байгаагаа хаях нь хэцүү байгаа ч, бид өөрчлөлтийг бүтээж байгаа алсын зорилготой. Бидний алсруу харцаа шидэх зогсолт нь хүртэл итгэл дүүрэн.. (яагаад гэвэл нийгэм дэмжиж байгаа).. г.м (бичсэн чинь омогшиж байна)
Ирээдүйд итгэх итгэл суулгаж, мөн эргэн тойронд энэхүү урлагийн дүрслэлийг олон байршуулснаар хүнд дотно мэдрэмж төрүүлнэ. Хамгийн сонин нь энэхүү алсыг ширтсэн дүрслэлийг орчин үед ардчилсан Монгол улсад улс төрийн арт болгон ашиглаж, ахин амьлуулаад байдаг нь үнэхээр гайхалтай(copy paste-ээс салая л даа).
Монгол кино урлагт ч соц реализмын алсыг ширтэх үзэгдлүүд нь зөндөө. Жишээ нь:
Нүгэл буян (1963) кинонд хуучин үеийн эмэгтэйн төлөөлөл болох Тохуар маань эдийн шуналдаа хөтлөгдөн өтөлж байхад, “ариухан эмэгтэйн” дүр Мядагмаа ээжийгээ ч хаях сэтгэлийн тэнхээ сууж, алсыг ширтэн сайн сайхан ирээдүйг төсөөлнө… (соц үеийг бүтээх үлгэр жишээ хүн)
Найдан ч олон жил итгэж, амьдралаа зориулж байсан сүм хийдээ жигшин орхиж, сайхан ирээдүйрүү итгэл дүүрэн явна..
Сэрэлт (1957), Орос эмч маань маарамбын хорон санаат үйлдлээс амьд гарч, мөн нутгийнхны хуучны дадал заншил өөрчлөгдсан тул орос эмч маань алсыг харан киногоо дуусгадаг. Үүнд мөн лам нарыг хэрхэн дүрсэлж байсан нь мэдээж стратегитэй пропаганда. Ламнарын талаархи иймэрхүү төсөөлөл нь нийгэмдээ нийтлэг болон үлдсэн байдаг нь мөн соёлын хувьд харамсалтай.
Хятадын Song of Youth (1957) кино дээр Лин авхайн алсыг ширтэх тэр мөч нь маш хүчтэй симболик маягийн реторик явагдаад байх шиг байгаа юм. Тэрхүү ширтэлт дундуур нэгэн алсад намирч байгаа том далбаа хальт гарч ирнэ, эргээд камер Лин авхайн нүүрэндээр бараг эротик мэт төвлөрнө…
манайд ч мөн далбаа оруулсан ширтэлт бүхий зураглал бий:
Та санал бодлоо үлдээгээрэй плииз